Audi – TruckDoctor https://www.truckdoctor.mn Superior, Solution, Satisfaction Mon, 29 Jul 2024 16:17:32 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.7.1 https://www.truckdoctor.mn/wp-content/uploads/2024/07/cropped-33473-32x32.jpg Audi – TruckDoctor https://www.truckdoctor.mn 32 32 Toyota компани бүрэн цахилгаан Land Cruiser-ийн шинэ загварыг танилцууллаа https://www.truckdoctor.mn/lamborghini-grew-rapidly-during-its-first-decade/ https://www.truckdoctor.mn/lamborghini-grew-rapidly-during-its-first-decade/#respond Wed, 26 Jun 2024 10:17:50 +0000 https://truckdoctor.mn/lamborghini-grew-rapidly-during-its-first-decade/

Японы Toyota компани тансаг ангиллын автомашины цуврал болох Land Cruiser-ийн анхны бүрэн цахилгаан загварыг танилцуулжээ. 2024 оны бүрэн цахилгаан Land Cruiser загвар нь бүрэн цэнэгээр 485 км зам туулах чадвартай, 91.4 kWh багтаамж бүхий батарейтай юм байна. Тус загвар нь бас Direct4 системтэй үйлдвэрлэгдэх ажээ.

Энэ нь эрчим хүчний оновчтой зарцуулалтыг нэмэгдүүлэх, жингийн хуваарилалтыг дөрвөн дугуйд автоматаар тохируулах зориулалттай шинэ систем юм. Тус компани 2020 оны 10-р сард цахилгаан жийп бүтээхээр ажиллаж байгаагаа анх зарласан. Түүнээс хойш энэ талаарх мэдээлэл тун хомс байсны нөлөөгөөр худалдан авагч нарын дунд багагүй хүлээлт үүссэн байна. Тэгвэл Toyota компани цахим орчинд дэлгэрэнгүй мэдээлэл цацжээ. Мэдээж хэрэг бүрэн цахилгаан учраас энгийн Land Cruiser-ээс тэс өөр бүтэцтэй байх гэнэ. 

Цахилгаан Land нь дугуй тус бүрийн ойролцоо байрлах дөрвөн цахилгаан мотороор хөдлөх бөгөөд тэдгээрийг тус бүрд нь удирдах боломжтой гэнэ. Энэ нь засмал болон бартаат замын жолоодлогын гүйцэтгэлийг сайжруулах юм. Гэхдээ тус машины гадаад үзэмжийг авч үзвэл хотын замд илүү зориулагдсан болох нь тодорхой байна. Хамар болон бөгс нь Хуучин Land-ууд шиг биш харин Range Rover-ийнхтай адилхан болсон нь үүний баталгаа юм. 

Харамсалтай нь Toyota компаниас цэнэглэлтийн хурд, моторын хүч, үнэ зэрэг мэдээллийг нууцалж байгаа аж. Мөн 2024 оны хэдийгээр зах зээлд нэвтрэх нь тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ тус машины “бартаат зам туулах чадвар нь үнэхээр сайн байж чадах болов уу?” гэсэн эргэлзээ худалдан авагч нарын дунд тарсан байна. Ямартай ч ирэх онд бид цахилгаан Land-ийн чадлыг өөрсдийн нүдээр үзэх биз. 

 
]]>
https://www.truckdoctor.mn/lamborghini-grew-rapidly-during-its-first-decade/feed/ 0